ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Бага, дунд боловсролын шинэчлэлийн
хүрээнд ерөнхий боловсролын түвшин бүрт хүрэх зорилгыг нарийвчлан тодорхойлж,
хүүхэд бүр хөгжих боломжийг хангасан агуулга, арга зүй- технологийн шинэчлэл
хийхийг манай хамт олон зорьж байна. Ингэхдээ сургуулийн сургалтын
хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сургуулийн менежментийг боловсронгуй
болгох, сургалтын орчинг бүрдүүлэх, суралцагчдын болон боловсролын чанарыг
үнэлэх зэрэг асуудлууд иж бүрэн, цогц байдлаар шинэчлэгдэж байгаад талархалтай
байна. Сургуулийн захирал, сургалтын менежер, багш, сургуулийн ажилтнууд бүгд
нэгэн адил хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих үйлсэд оруулж буй хувь нэмрээрээ
үнэлэгдэх болж, сургуулийн харилцааны
бүх оролцогчид нэгдмэл нэг зорилготой, уялдаа холбоотой үйл ажиллагаа явуулах
боломж бүрдлээ.
Энэхүү шинэчлэлийн ажлыг
хэрэгжүүлэхэд бидэнд олон сорилт,
бэрхшээл тулгарч байгаа боловч багш нарынхаа шавхагдашгүй арвин ажлын туршлага,
хамтын мэргэн ухаан, уйгагүй нөр хөдөлмөр, хийж бүтээх хүсэл тэмүүллийн ачаар
бидний ажилд тодорхой үр дүн мэдрэгдэж
урам зоригтой ажиллаж байна.
Монгол улсын боловсролын чанарыг
сайжруулах, олон улсын жишигт хүргэх, эрдэм боловсролтой Монгол хүн бэлтгэх нөр
их ажлын хүрээнд Та бидний хамтын ажиллагаа харилцан
тустай, үр өгөөжтэй байх болтугай.
Эрхэм Та манай веб хуудсанд зочилсноор манай хамт олны түүх, амжилт, ажлын
шинэлэг туршлагууд, боловсролын салбарын шинэлэг мэдээллүүдтэй танилцах
боломжтой болно.
Хүндэтгэсэн: "ОРХОН" цогцолбор сургуулийн Ерөнхий
захирал Д.Дэлгэрмаа
manai bagsh mundag shvv
ReplyDeleteamjilt bagshaaa
ReplyDelete