Үндэслэл
Санхүүгийн
хямралын үед нийгмийн эмзэг бүлгийнхэнд боловсролын үйлчилгээг хүргэх
багц төслийн энэхүү бүрэлдэхүүн хэсгийн (цаашид “Төсөл” гэх) үндсэн
зорилго нь сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлуудыг судалж
дүрэмт хувцасны зах зээлийн үнийг бууруулах арга замуудын талаар
БСШУЯ-нд мэдээлэл гаргах явдал байлаа.
Улаанбаатар,
Дорнод, Баян-Өлгий аймгуудад сурагч, багш, эцэг эх, үйлдвэрлэгч,
боловсролын салбарын албаны хүмүүстэй хийсэн 20 фокус бүлгийн ярилцлага,
уулзалтууд; багш, сурагч, эцэг эхээс авсан 462 асуулгаар цуглуулсан
мэдээлэлд суурилан судалгааг гүйцэтгэв.
Төслийн ажил үүргийн хуваарийн b, c, d заалтуудын
үндсэн чиглэлийн хүрээнд гол тайлбар, статистик мэдээллүүд болон үнийн
загвар зураглалуудад (24 зураглал, тус бүр 4 дэд зураглалаас бүрдэнэ)
дүн шинжилгээ хийлээ.Энэхүү хураангуй нь сурагчийн дүрэмт хувцасны
чанар, нийлүүлэлт болон үнэлгээг сайжруулахад чиглэсэн гол үр дүн,
дүгнэлт зөвлөмжийг тоймолсон ба бүрэн дүн шинжилгээг энэхүү тайлангаас
харж болно.
Тайлбар дүн шинжилгээ
Өнөөгийн байдлаар
Монголын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ ялгаатай байдлаар өрсөлдөж
сурагчийн дүрэмт хувцасны зах зээлд өөрсдийн загвар, ур хийцээр ялгарч
гарч ирэхэд илүү анхаарлаа хандуулж байна.Хэдий тийм боловч нарийн хийц,
загвар бүхий дүрэмт хувцасны үйлдвэрлэл нь гадны эх үүсвэрээс нэлээд
хамаарч Хятад улсад үйлдвэрлэгдсэнээр эцсийн хэрэглэгчдэд өндөр
үнэтэйгээр хүрч байна.Загвар хийц ялгаатай байх нь тухайн нийлүүлэгч
сургууль бүртэй өөрийн гэсэн холбоо тогтоосноор тэдний давуу эрхтэй
нийлүүлэгч болдог байна.Амьдралын боломж муу, ядуу өрхийн хүүхдүүд
тухайн сургуулийн сонгосон нийлүүлэгчийн дүрэмт хувцсыг худалдан авах
чадваргүйгээс хямд, өөр хувилбарыг хайхад хүргэдэг нь үүний сөрөг үр
дагавар юм.
Жишээлбэл, албан ёсны
нийлүүлэгчид нь зах зээлийг хангаж чадахгүй байгаа тул сурагчид дүрэмт
хувцсаа захаас худалдан авдаг гэж асуулгын судалгаанд оролцсон 462 эцэг
эх, багш, сурагчдын 44,4% нь үзсэн байна.Бодит байдалд ч ихэнх
сургуулиуд дүрэмт хувцасны асуудлыг хялбар ба хямд төсөр байдлаар цагаан
цамц, өмд болон банзал гэсэн хувилбараар шийдсэн байна.Биеийн хэмжээний
стандарт шаардлагууд болон хийц загварын хуучинсаг хандлага нь өнөөдөр
Монгол Улсад дүрэмт хувцасны зах зээлийн гол асуудал болсон байна.
0 comments:
Post a Comment