Home » » Орхон цогцолбор сургуулийн дунд ангийн багш нарын багийн үйл ажиллагаа

Орхон цогцолбор сургуулийн дунд ангийн багш нарын багийн үйл ажиллагаа

Нийтэлсэн Unknown | 2015-03-31 | 1:27 AM

“Орхон” цогцолбор сургуулийн дунд ангийн багш нарын багийн үйл ажиллагааны “Хүүхдийн төлөө хамтдаа” технологийн танилцуулга Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн багш, удирдах ажилтнууд хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрээрээ үнэлэгдэх болсноор бүгд нэгдмэл нэг зорилготой, уялдаа холбоотой үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Энэхүү ажлын хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн “Орхон” ЦС-ийн дунд ангийн багш нар хичээл заадаг ангиудаараа нэгдэн баг болон ажиллаж эхэлсэн ба нэгдмэл нэг зорилготой байж, хамтын хүчээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жил дунд ангийн багш нар YI,YII,YIII,IX ангийн 4 баг болж ажиллаж байсан бол энэ хичээлийн жил YI,YII ангийн баг , YIII, IX, X ангийн баг багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Багийн багш нар сурагчдын төлөвшил хөгжил, эрүүл мэндийн талаар тулгамдаж буй асуудлыг ярилцан, улирал тус бүрээр хэвшүүлэх зүйлсийн жагсаалт гаргадаг ба багш бүр сурагчдад адилхан шаардлагыг тогтмол тавин ажиллаж байгаа нь сурагчдыг төлөвшүүлж, тэдний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой нь өнгөрсөн жилийн үйл ажиллагаанаас харагдсан.Мөн нэг ангид хичээл ордог багш нарын хамтын ажиллагаа сайжирч, тухайн ангид тулгамдаж буй асуудлыг багаараа шийдвэрлэх болсноор хүүхэд нэг бүрийг амжилттай сургах нөхцөл бүрдсэн. Эцэг эхийн зөвлөгөөн, сурагчдын дунд зохиогдож буй ажлуудад багийн багш нар бүгд хамрагдаж, хамтран зохион байгуулснаар сургуулийн үйл ажиллагаанд багш нэг бүрийн оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн. Багийн багш нар харилцан бие биеэсээ суралцах, туршлагаа солилцох зорилгоор сургуульд суурилсан хичээлийн судалгааг хамтын хичээл хэлбэрээр улирал бүр хийж байна. Ийнхүү багаар хамтран ажиллахад дараах давуу талууд байгаа нь: 1. Багш нарын хувьд: • Багш нарын хамтын үйл ажиллагаа сайжирч байна. • Харилцан бие биеэсээ суралцах, ажлын байрандаа хөгжих боломжтой болсон. • Хүүхэд нэг бүрийг хамтын хүчээр хөгжүүлэх боломж бүрдсэн. • Ажлаа төлөвлөх, үнэлүүлэхэд хялбар болсон. 2. Сурагчдын хувьд: • Хэвшүүлэх зүйлсийн жагсаалт гарснаар олон багш нар ижил шаардлага тавих болсон. • Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд багийн бүх багш оролцсоноор багш бүртэй ойр дотно танилцах боломж олгож байна. Багаар хамтран ажиллах нь багш нарын хамтын үйл ажиллагааг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй, сурагч нэг бүрийг хөгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Танилцуулга бичсэн: сургалтын менежер А.Цэендулам

0 comments:

Post a Comment