Багш солилцоо
Нийтэлсэн Unknown | 2015-04-21 | 11:58 PM
Манай улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын “Багш солилцооны хөтөлбөр” 2012 оноос хэрэгжиж байгаа бөгөөд 2015 оны 4 сард манай улсаас 5 дахь ээлжийн багш нар Өмнөд Солонгосыг зорьж байна.
Нийт аймаг, нийслэлийн 10 багш БНСУ-ын сургуулиудад ажиллахаар 4 сарын 19-нд БНСУ-г зорих бөгөөд 3 сарын турш тус улсын сургуулиудад ажиллаж туршлага солилцох юм.
Өнөөдөр буюу 4-р сарын 17-ны өдөр хөтөлбөрийн талаарх мэдээлэл, танилцуулга, ажлын зөвлөмж өгөх, БСШУ-ны сайдын батламж гардуулах үйл ажиллагааг БСШУЯ-ны 401 тоотод зохион байгуулагдлаа. Уулзалтад БНСУ-г зорих 10 Монгол багш, 2015 оны намар Монголд ирэх Солонгос багш нарыг хүлээн авах сургуулиудын удирдлагууд, БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа, БМДИ-н захирал Г.Сүглэгмаа нар болон Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийг хариуцагч албаны хүмүүс оролцлоо.
0 comments:
Post a Comment