Home » » 2015-2016 оны хичээлийн жилийн онцлогууд

2015-2016 оны хичээлийн жилийн онцлогууд

Нийтэлсэн Unknown | 2015-09-07 | 7:57 PM

1.  2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ.
2. 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг улам батжуулан, суурь боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ.
3. Мэргэжлийн багшийн хангалтыг 100 хувьд хүргэнэ.
4. "Зөв  монгол  хүүхэд"  үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
5. Хүүхэд бүрийг хөгжүүлэх "Хүүхэд өөрөө хийдэг, үйлийн орчинд суралцах хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд  сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
6. Бага ангийн хүүхэд бүр үнэ төлбөргүй сурах бичгээр хангагдаж, дунд, ахлах ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах  дундаж үнэ 2600 төгрөг байна.
7. Дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуулах ажлыг гүйцэтгэж байгаа ба үнийн хувьд харьцангуй тогтвортой байна.
8. "Боловсролын чанарын шинэчлэл" төсөл Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ.
9. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, боловсролыг дэмжих зорилготой JICA-Олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ.
10. Төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана.
11. Их дээд сургууль, коллежид элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтанд 400-аас дээш оноо авснаар их дээд сургуульд элсэн орох эрхтэй болно.
12. Багшийн сургуульд өндөр оноотой 3000 оюутан тэтгэлэгээр суралцаж байна.
13. Инженер бэлтгэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
14. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд улсын төсөв болон өөрийн хөрөнгөөр олон улсын стандарт жишигт нийцсэн сургалт, судалгааны лаборатори, сургалтын орчин бүрдүүлж байна.
15. Төрөөс цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.  

0 comments:

Post a Comment